Бутлалт:
Хоолны үлдэгдлийг маш нарийн ширхэгтэй, шингэн шавар шиг болтол нь буталдаг тул бохирын шугам бөглөх эрсдэлгүй.
Дуу чимээ багатай (Quiet Technology):
Өндөр хүчин чадалтай ч гэсэн чимээ тусгаарлагч тусгай бүрхүүлтэй тул ажиллагааны үеийн чимээ, чичиргээг хамгийн бага түвшинд барьдаг.
Эрүүл ахуй, тав тух:
Гал тогооны хогийн савнаас эвгүй үнэр гарах, шавж шумуул цугларах, бактери үржих асуудлыг үндсээр нь шийднэ.
Юуг буталж болох вэ?
Болно: Төмс, луувангийн хальс, жимсний үр, гол, хоолны үлдэгдэл, тахианы жижиг яс, өндөгний хальс гэх мэт.
Болохгүй: Үхэр, гахайн том хугардаггүй яс, эрдэнэ шишийн хальс (утаслаг зүйлс), халуун тос/өөх тос (шугам царцдаг), гялгар уут болон хүнсний бус хог хаягдал.